Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхлэхэд ердөө 3 хоног үлдлээ
Жудо бөхийн УАШТ Хэнтий аймгийн Чингис хотод болно.Нөгөөдөр сугалаа гарна. 32 байгууллагын 320 орчим жүдоч оролцохоор мэдүүлэг өгсөн байна.
Хамгийн олон бөхтэй жин нь эрэгтэйчүүдийн 60 кг байна. Энэ жинд 40 тамирчин барилдахаар мэдүүлжээ. Өнгөрсөн жилийн УАШТ-тэй бараг л адилхан байна. 66-д 36, 73-т 35, 81-т 36, 90-д 29, -100-д 17, +100-д 16 тамирчин барилдахаар мэдүүлэг өгчээ. Хамгийн хүнд жинд өнгөрсөн жил 23 тамирчин барилдаж байсан бол энэ тоо багассан байна.
Өнгөрсөн жил +100-д барилдсан тамирчдаас Серик, Лутаагийн Энхболд, Өлзий-Орших, М.Гантулга, Жамбалцэрэн, Бат-Эрдэнэ, Түмэндэмбэрэл, Сүхбаатар, Түвшинтөгс, Цэнд, Хангал, Мөнхбат, Амарсайхан гэсэн залуус өнжжээ. Харин Дүүрэнбаяр гавьяат, улсын харцага М.Дармаабазарын хүү сумын заан Мөнхтулга, аймгийн арслан Алтаншагай болон гавьяат тамирчин Д.Цэрэнхандын хүү Энхбаяр нар хүнд жинд нэмэгдэв.
А.Энхбаяр өнгөрсөн жил -100-д түрүүлж байсан бол энэ удаа дээд жиндээ барилдахаар болжээ. Эмэгтэйчүүдээс 48 кг-д 19, 52, 57-д тус бүр 18, 63-т 17, 70-д 13, -78д 11, +78-д 12 тамирчин барилдахаар бүртгүүлсэн байна. Б.Баасанхүү гавьяатыг эс тооцвол шилдгүүд бараг бүгд барилдана.
57-д Цэндбазар, Т.Ариунзаяа гэсэн хоёр өсвөрийн дэлхийн аваргын барилдаан анхаарал татаж байна. Сугалаа хэрхэн гарахаас шалтгаалж тэд хоёр талаасаа шахаж гарч ирнэ. 48-д Анударь, Мишээл, Ундрахбаяр, Отгонжаргал нар медалийн төлөөх гол өрсөлдөөнийг үзүүлэх биз.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.