Шадар сайд Т.Доржханд Төрийн ордонд архидан согтуурдаг уу?

Шадар сайд Т.Доржханд Төрийн ордонд архидан согтуурдаг уу?

Тог, цахилгааны асуудлаас үүдэн УИХ-ын гишүүн Ө.Шижир, Шадар сайд Т.Доржханд нар твиттерт хэрэлджээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир Шадар сайд Т.Доржхандын жил гаруйн өмнө "2 жилийн дараа тог тасарвал би ажлаа өгнө" гэж хэлсэн үгийг сануулж, цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Мөн тэрээр "Т.Доржханд сайд болсноосоо хойш цахилгааны үнэ нэмэхээс өөр ямар ч ажил хийсэнгүй. Тог тасралт, хязгаарлалт хийсэн хэвээрээ л байна. Харин үүнийх нь үр дүнд хүнс, өргөн хэрэглээний үнэ 35–100% өссөн байна" хэмээн бичсэн байдаг.

Гэвч Т.Доржханд УИХ-ын гишүүн Ө.Шижирт хандан "Энэ оны инфляцид эрчим хүчний үнэ хэр нөлөөтэй байгааг Монголбанкинд ажилладаг эхнэрээсээ асуу, Шижир ээ. Өнөөдрийн Монгол Улсад цахилгаан хязгаарлалтатй байгаа нь таны эзэн женко болон та нөхдийн хийссэн популизмын төлбөр" гэжээ.

Харин хариуд нь Ө.Шижир гишүүн,

"Та архиа бага уу! Ордноос орой үдэш үргэлж согтуу  гарахаа боль" гэжээ.

Эндээс харвал Шадар сайд Т.Доржханд ажлын цагаар Төрийн ордонд архидан согтуурдаг болж таарч байна. Энэ нь олон зуун мянган хүнийг төлөөлөн хууль тогтоох дэдэ байгууллагад сууж байгаа, тэр дундаа Шадар сайд хэмээх өндөр алба хашиж буй хүний ёсзүйд нийцэх үү гэх асуулт асуухад хүргэж байна. Уг асуудлаар бид тодруулж, эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.