Ө.Шижир: Ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудыг ажлаас чөлөөлөх албан бланкийг Ерөнхий сайдад хүргүүлж байна

Ө.Шижир: Ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудыг ажлаас чөлөөлөх албан бланкийг Ерөнхий сайдад хүргүүлж байна

[su_quote]УИХ-ын гишүүн Ө.Шижир МУ-ын ерөнхий Г.Занданшатард шаардлага хүргүүллээ. [/su_quote]

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

Бичлэг үзэх:

Нэг салбарыг хэд хэдэн сайд тодорхой асуудлаар хариуцдаг болоод ирэхээр хэн ч үүсэж байгаа нөхцөл байдал, ирээдүйд үүсэх аюулгүй байдал дээр хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болсон байна.

Ийм учраас миний бие ажлаа хийж чадахгүй байгаа Шадар сайд Т.Доржханд болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг ажлаа чөлөөлөх албан бланкийг Ерөнхий сайдад хүргүүлж байна.

Уг албан бичигт үүсээд байгаа нөхцөл байдлыг тодорхой дурдсан байгаа. Ерөнхий сайд маань байнга ажлын хариуцлага ярьдаг, хамгийн том ажлын хариуцлага алдсан хоёр сайдад хариуцлага тооцно гэж найдаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.