"Гэрэл медиа групп", Зөвийг шүгэлдэгчид” ТББ хамтран Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан санамж бичигт гарын үсэг зурлаа

"Гэрэл медиа групп", Зөвийг шүгэлдэгчид” ТББ хамтран Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан санамж бичигт гарын үсэг зурлаа

[su_quote]ГЭРЭЛ МЕДИА ГРУПП”, “ЗӨВИЙГ ШҮГЭЛДЭГЧИД” ТББ ХАМТРАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТАЛААРХ НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ ӨӨРЧЛӨХӨӨР НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ[/su_quote]

“Гэрэл медиа групп”, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ хамтран Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү? нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

4 1 300x215

Нөлөөллийн ажлын зорилго нь: Нийгэмд гүн суусан, түгээмэл хэрэглэгддэг, эмэгтэйчүүдийг дорд үзсэн үг хэллэг, хандлага, уламжлалт хэвшмэл ойлголтуудыг олон нийтэд ил гарган шүүмжлэлтэйгээр эргэцүүлэхэд уриалах, улмаар хүн бүрийг хүйсээр бус чадвар, сонголт, үнэ цэнээр нь үнэлдэг хандлагад шилжих нийгэм соёлын орчныг бүрдүүлэхэд орших юм.

Нөлөөллийн ажлыг угтан гуравдугаар сарын 5-ны өдөр 1000 эмэгтэй, 1000 амьдрал нийгмийн хэлэлцүүлэг зохион байгуулах, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтуудыг олон нийтэд контентоор дамжуулан ойлгуулах, нийгмийн хэвшмэл ойлголтууд дээр суурилсан эрдэм шинжилгээний судалгааг хийж, олон нийтэд танилцуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Мөн аянаас гарсан санал санаачилга, шийдвэрлэх асуудлуудыг бодлого тодорхойлогч нарт албан ёсоор хүргэнэ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.