Прокурор асан Э.Амарбат нарыг авлига, бусдыг амиа хорлоход хүргэсэн зэрэг 7 зүйл ангиар буруутган, шүүж байна
[su_quote]АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн анхны дарга асан, Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.[/su_quote]
Шүүх хуралд Э.Амарбатаас гадна, Б.Мандахбаяр, Б.Батсүх, П.Одонтунгалаг, П.Энхтогтох, Ц.Гантулга, Ш.Батхолбоо нарын хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.5-1 17.3-2.2 21.2-1 22.1-2 22.4-2 10.4-1 21.14-2 дугаар зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэднийг буруутгаж буй зүйл ангиудыг тодруулбал:
-22.5-1 буюу Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон,
-17.3-2.2 буюу бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн
-21.2-1 буюу Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн
-22.1-2 буюу Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан
-22.4-2 буюу Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол
-10.4-1 Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн
-21.14-2 буюу Прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан зэрэг үйлдлээр буруутган шүүж байна.
Мөн уг хэрэгт Д.Чойжамц, А.Телейхан, О.Амартүвшин гэх мэтчилэн олны танил хүмүүсийн нэр дурдагллаг байна. Б.Мандахбаяр, Э.Амарбат нар нь мөн "алдарт" "Гэрэгэ тауэр"-т оффис түрээсэлж байсан гэх мэдээлэл ч бий.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.