АТГ-аас уяатай УИХ-ын гишүүд

АТГ-аас уяатай УИХ-ын гишүүд

[su_quote]УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэгэнтээ "УИХ-ын гишүүд бүгдээрээ шалгуулах ёстой. Бүтэн нэртэй хүн алга" хэмээн хэлж байв. Өөрөөр хэлбэл, 126 гишүүнтэй эл парламентад ямар нэгэн байдлаар авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглахтай холбоотой хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж буй 30 гаруй гишүүн байна.  Тэдний холбогдсон хэрэг, үйлдлийг уншигч танд эргэн сануулъя.[/su_quote]

АТГ-аас уяатай АН-ын бүлгийн гишүүд: 

УИХ-ын гишүүн Х.Баттулга- "Төгрөг нуурын орд"-ыг хууль бусаар эзэмшиж, гадны компанид зарсан хэргээр шалгагдаж буй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж авлига авах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр- 2020 оноос эхэлсэн Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулах спорт цогцолбор барих нэрээр улсын төсвийг үнэгүйдүүлж, балгас болгосон бөгөөд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Улаанбаатар спорт менежмент” ХХК-ийн захирал Б.Тамир /Х.Баттулгын зурагчин гэгддэг/-т хахууль өгсөн гэх хэрэг нь одоо ч бүрэн шийдэгдээгүй байна.

Р.Эрдэнэбүрэн- "20 минутын хот" Үндэсний хорооны дарга байхдаа өөрийн хувийн "Сонголт дизайн" компанийн захиралыг "20 минутын хот" төслийн менежерээр томилсон байдаг.  Тухайн этгээд нь улсны төсвийн мөнгөөр хувийн банкны зээлээ төлж байсан тул ял авсан бөгөөд уг хэрэгт УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн шалгагдаж буй.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, Ж.Батсуурь- УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Андын илч" гэх уурхайг дээрэмдсэн гэх хэрэгт холбогдож байсан бол мөн УИХ-ын гишүүн П.Мөнхтулгатай хамтран мөн л 94 настай хүний тендерийг дээрэмдсэн гэх хэрэгт холбогдон шалгуулж байгаа аж.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг- Хөгжлийн банкны гэх хэрэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгагдаж буй.

УИХ-ын гишүүн Н.Тэмүүжин- ХЗДХ-ийн сайд байхдаа бусдаас авлига авсан гэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр- БШУ-ны сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгон Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг буруу зарцуулсан.

УИХ-ын гишүүн Х.Болормаа- Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний тендер авсан гэх асуудлууд,

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар- Хөгжлийн банкинд ажиллаж байхаад эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргээр ял авсан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа- Бэрийнхээ компаниар дамжуулж Улаанбаатар хотод зуух тараасан.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж - Нүүрсний гэх хэрэгт холбогдсон анхны 17 хүний нэг.  Одоо болтол хэрэг нь бүрэн шалгагдаж дуусаагүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат- Дундговь аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан их хэмжээний газрыг хууль бусаар өгсөн гэх хэрэг.

УИХ-ын гишүүн Э.Одбаяр - Бусдыг залилсан гэмт хэрэгт холбогдсон, Шадар сайдаар ажиллаж байхдаа улсын төсвийн мөнгөөр гадаадад аялж, зугаалсан гэх хэрэг ч бий.

 АТГ-аас уяатай МАН-ын гишүүд:

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир- Багануур хувьцаат компанийн захирал Х.Номинчулуун нараас авлига авсан, Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх хэрэгт шалгагдаж буй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа- Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх хэрэг.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг- Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх хэрэг, Тавантолгойн БЭТ байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх асуудал ч бий,

УИХ-ын гишүүн Э.Болормаа- Сонгуулийн хууль зөрчин гадаадын компаниас хандив авсан гэх хэрэг,

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бортээгийн ордыг өөрийн хамаарал бүхий хүмүүст олгосон гэх хэрэг,

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ- Хамаарал бүхий компанийн хөрөнгө орлогоо нотлох, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх хэрэг,

УИХ-ын гишүүн С.Бямбацогт- Хөгжлийн банк, ЖДҮ, Чингис бондын зээлүүдээс давуу байдлаа ашиглан, хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон гэх хэрэг,

УИХ-ын гишүүн С.Амарсайхан- Хотын дарга байхдаа хууль бус газар олголтын хэргүүд,

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан- ХУД-ийн засаг дарга байхдаа хууль бус газар олголт зохион байгуулсан,

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан- Хөгжлийн банкны хэрэг, 10 тэрбумын алдагдалтай "Харбины гэрээ",

УИХ-ын гишүүн Ч.Номин- Соёлын сайдаар ажиллаж байхдаа улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, өөрийн хувийн википедиаг хөгжүүлэхэд зарцуулсан, Эрдэнэс Оюутолгой компаниас шилжүүлсэн 7 тэрбум төгрөгийг өөрийн найз, найруулагч Х.Баатарын Монголхан жүжигт зарцуулсан гэх хэрэг,

УИХ-ын гишүүн Д.Батлут- Орхон аймгийн засаг даргаар ажиллаж байхаад эрх мэдлээ ашиглан, хууль зөрчин тендер олгосон/Орхон аймгийн төв цэнгэлдэх дотор албан тушаал эрх мэдлээ ашиглан 1200 айлын орон сууцыг БНСУ-ын нэгэн компаниар бариулах эрх өгсөн гэх мэт/

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан- Хууль бусаар барилга барьсан, бусдад хахууль өгөх гэж завдсан гэх хэрэг,

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан- БШУ-ны сайд байхдаа өөрийн төрсөн дүүг БЗС-ийн хөрөнгөөр гадаадад сургасан,

АТГ-аас уяатай ХҮН намын гишүүд:

УИХ-ын гишүүн Б.Найдалаа- Хөгжлийн банкны гэх хэрэг,

УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Ж.Галбадрах- Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа бусдад давуу байдал бий болгож, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хувийн данс руу улсын төсвийн 1,2 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэг,

Тэдэн дээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ял авч байсан Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, намынхаа төсвийг хувьдаа шамшигдуулж, намаа хувийн ургийн мод болгосон Ногоон намын Б.Батбаатар нарыг нэмэх нь зүйн хэрэг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.