Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
[su_quote]Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ амралтын өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзана.[/su_quote]
Төрийн тэргүүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлж байгаа.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ, цаашид анхаарах зүйлийн талаар орон нутгийн удирдлагууд, малчин түмэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцах аж.
Ерөнхийлөгч энэ жил тодорхой хуваарийн дагуу аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.