Д.Ганбаатар: Нарантуул зах дээр ачаа зөөгөөд өдөртөө 60-70 мянга төгрөг олдог
[su_quote]Нарантуул зах дээр 9 жилийн турш ачаа зөөж буй Д.Ганбаатартай бид ярилцлаа. Тэрээр өдөртөө 60-70 мянга төгрөг олдог. Хүн хөдөлж байхад хоосон хонодоггүй юм даа хэмээн хэлж байсныг онцолъё.[/su_quote]
Бичлэг үзэх:
Ачаа зөөгч Д.Ганбаатар:
-Миний нэрийг Ганбаатар гэдэг. Нарантуул зах дээр 9 жил ачаа зөөж байна. "Баялаг ундраа" болон гадуур хүмүүсийн ачааг нь зөөж, хүргэж өгдөг. Хүн ихтэй өдөр 60-70 мянган төгрөг, хүн багатай өдрөө 20-30 мянган төгрөг олдог. Нэг өдрийн түрээс 4000 төгрөг төлдөг.
Гадаа хүйтэн үеүд байгаа ч ачаа зөөж байхдаа халууцаад, хөлс гардаг. Одоо 60 нас хүрж байна. Нуруу жаахан муу, хүнд ачаа зөөсөн үед жаахан өвдөнө. Хүмүүсийн харилцаа ер нь дажгүй. Гэхдээ зарим ойлгохгүй хүмүүс ч байдаг.
Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байна. Өдөртөө 60-70 мянган төгрөг олж байхад 1кг мах 20 гаран мянган төгрөг болсон байна. Нүүрс 3700 зуун төгрөг байсан бол одоо 5000 төгрөг болсон. Хөлдөж үхэхгүйн тулд авахаас өөр сонголтгүй.
Гэр Улиастайд байдаг. Ажилдаа ирэх гурван автобус дамжиж ирдэг. Хүн хөдөлж байхад хоосон хонодоггүй юм даа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.