Азийн аврага шалгаруулах тэмцээнд Дэмүүл дуудлагат монгол банхар шалгарлаа
Филиппин Улсад зохион байгуулагдсан Азийн аврага шалгаруулах тэмцээнд Мянган найз нохой үржүүлгийн төвийн Дэмүүл дуудлагат Монгол банхар оролцож, эхний зургаан тэмцээнээс 1,2-р байр, группын тэмцээнд аварга, Филиппин Улсын аварга болжээ.
Тус тэмцээнд 40 үүлдрийн 600 нохой өрсөлдсөн юм. Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадвар, биеийн бүтэц, зан чанар гэх мэт зүйлээс хамаараад тэмцээнүүд нь өөр байгаа аж.
[su_quote] Шүүгчид болон олон нийтийн зүгээс монгол банхарыг дөлгөөн, найрсаг, биеийн тэгш зөв бүтэцтэй, ухаалаг байгааг нь магтаж, түүний байгалиас өгсөн өгөгдөл зан авир төрхийг нь биширч байгаа талаар Дэмүүлийн эзэн Т.Түвшинтөр онцолжээ. [/su_quote]
Сонирхуулахад, Дэмүүлийн эцэг нь өнгөрсөн жил мөн олон улсын тэмцээнд оролцож, группын аварга болж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.