УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Би Монголдоо өвөлжиж байна
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдсөнөөс хойш чуулганы хуралдаандаа огт суугаагүй билээ. Үүнээс үүдэн түүнийг гадаадад оргон зайлсан гэх зарим мэдээллүүд ч гарах болсон.
Мөн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Дорнод аймагт ажиллах үеэрээ "зарим нүүрсний хулгайчид далайн эрэгт сар амарч байна" хэмээн иргэд, олон нийтийн өмнө ярьсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа энэ бүхэнд хариу барьжээ.
Тэрээр,
[su_quote]-Намайг оргон зайлж гадаад явсан гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ сошиалд түгээжээ. Би Монголдоо байгаа. 2025 оны 11 сард олон улсын хуралд цөөн хоног яваад ирсэн. Ингэхдээ УИХ-аас холбогдох зөвшөөрлөө авч, МАН-ын дарга Н.Учралд мэдэгдсэн. Өөрөөр хаашаа ч яваагүй Монголдоо өвөлжиж байна.[/su_quote]
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус чуулган ирэх сард болох тул намын удирдлага, холбооны хамт олонтойгоо уулзаж бэлтгэлээ хангаж байна. Маргааш хүүхдүүдийн хичээл эхлэх гээд дутуу даалгаврыг нь хийлгэх, дэвтэр номыг нь бэлдэх ээж, аавын их ажил манайд ид өрнөж байна. Та нар адилхан уу, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.