Тэмээчин Я.Жамсранжав: Би тэмээ гэх хоёр бөхт хосгүй сайхан амьтныг 36 жил маллаж байна
[su_quote]Дунговь аймгийн "Тэмээн дээрээс наран ойрхон" тэмээний баярт Баянхонгорын Баянговь сумаас ирж оролцож буй тэмээчин Я.Жамсранжаваас тэмээ маллахын онцлогийн талаар тодрууллаа. [/su_quote]
Тэмээчин Я.Жамсранжав:
-Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг сумдаас 20 гаруйлаа ирлээ. 700 гаруй км замд тэмээгээ ачаад ирсэн. Бид тэмээнээс гардаг ноос, эсгийгээр нь бурантаг, буйл, тохош зэргээ хийгээд, гоёсон доо.
Би тэмээ гэх хоёр бөхт хосгүй сайхан амьтныг 36 жил маллаж байна. Тэмээ маллахын давуу тал маш их бий. Отор нүүдэл хийхэд туувар их даана, өвөлжөө бууц шаардахгүй, бутлаг ургамлаар хооллоно. Ингэний сүүний ашиг шим, витаминлаг чанар гэж дээд зэргийн зүйл байна, анагаах ухаанаар нотлогдсон.
Тэмээ ер нь цөөрч байна. Тиймээс ийм баярыг болж өгвөл өргөн цар хүрээтэй, бүх аймаг, сумдад хийж байвал хэрэгтэй. Тэгвэл тэмээн соёлыг цааш өвлүүлж, үлдээхэд чухал ач холбогдолтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.