Нарантуул зах дээр дээл 180 мянгаас 2 сая 500 мянган төгрөгний үнэтэй байна
[su_quote]Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан Нарантуул зах дээрээс дээлний үнийн сурвалжлага хийлээ. [/su_quote]
Худалдаа эрхлэгчид:
Эрэгтэй дээлнүүд 250 мянгаас 2 сая 500 мянган төгрөг байна. Хамгийн үнэтэй дээл нь хурган дотортой дээлнүүд байна. Ард иргэд эдийн засгийн хямралтай мөнгөгүй учраас худалдан авах хүнгүйл байна. Гадаа хүйтэн байгаа нь бас нөлөөлж байна.
Сар шинэ эрт болох учраас энэ жил зузаан дээлнүүд хүмүүс сонирхож байна. Эмэгтэй дээлнүүд 180 мянгаас 380 мянган төгрөгний хооронд байна.
Энэ жилийн хамгийн олон хүн сонирхож байгаа өнгө нь ногоон өнгө байна.
Монгол хийцтэй малгайнууд 35 мянгаас 500 мянган төгрөгний хооронд байна. Хүмүүс 2 сараас эхлээд л арай сайжрах байх одоогоор хүн муутай байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.