Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр албан тушаалтай хоёр генералыг чөлөөллөө
Хятадын Батлан хамгаалах яам бямба гарагт Хятадын зэвсэгт хүчний хамгийн өндөр албан тушаалтай генерал сахилга бат, хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлснийг зарлалаа.
Төв Цэргийн Комиссын (ТЦК) хоёр дэд даргын ахмад нь болох Жан Юся нь олон жилийн турш үргэлжилж буй цэргийн албан тушаалтнуудыг цэвэрлэх ажиллагаанд өртсөн хамгийн сүүлийн өндөр албан тушаалтан болжээ. 75 настай Жан Юся нь 1968 онд Ардын Чөлөөлөх Армид элссэн бөгөөд хуурай замын цэргийн генерал цолтой.
Шинжээчдийн үзэж буйгаар Ши Жиньпиний цэргийн салбарт хийж буй цэвэрлэгээ нь нэг талаар армийг шинэчлэх, нөгөө талаар Хятадын удирдагч Ши Жиньпинд үнэнч байдлыг баталгаажуулах зорилготой гэж үзэж байна.
Ши 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш 200 мянга гаруй албан тушаалтанд хариуцлага тооцсон өргөн хүрээний авлигын эсрэг кампанит ажлын нэг хэсэг аж.
Мөн Цэргийн комиссын өөр нэг гишүүн Лю Жэньли-г Хятадын эрх баригч Коммунист нам шалгаж эхэлснийг Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Лю нь Цэргийн комиссын Нэгдсэн штабын газрын даргаар ажилладаг. Тус комисс нь Хятадын цэргийн дээд байгууллага юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард Коммунист нам Цэргийн комиссын өөр нэг дэд дарга Хэ Вэйдуныг намаас хөөж, түүний оронд комиссын гишүүн Жан Шэнминийг томилсон юм. 2024 онд Коммунист нам авлигын хэргээр өмнөх хоёр Батлан хамгаалахын сайдыг мөн албан тушаалаас нь огцруулжээ.
Эх сурвалж: https://businessmirror.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.