МАН 2016 оноос хойш "эрчим хүч экспортлогч улс болно" гэж амлажээ

МАН 2016 оноос хойш "эрчим хүч экспортлогч улс болно" гэж амлажээ

[su_quote]Эрх баригч МАН 2016 оноос хойш "эрчим хүч экспортлогч улс болно" гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. МАН-ын Мөрийн хөтөлбөрийг UIH.mn онцлон тоймлосон байна. [/su_quote]

Ардын Нам” 2016-2020, 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, экспортлогч улс болно гэж амлаж байжээ.

*2024 оны мөрийн хөтөлбөр хэрэгжих хугацаа нь дуусаагүй тул оруулаагүй болно.

 АН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт

  • Улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангаж, цаашид эрчим хүч экспортлогч орон болно.

  • Улаанбаатарын 5 дугаар цахилгаан станц, Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говийн дулааны цахилгаан станцуудыг барина.

  • Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж нар, салхин цахилгаан станц, Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барина.

 МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт

  • Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина.

  • Багануурын 400МВт -ын хүчин чадалтай цахилгаан станц болон Улаанбаатар хоттой холбох цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дуусгана.

  • Эрдэнэбүрэнгийн 90 МВт усан цахилгаан станц болон цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

  • Таван толгойн 300 МВт-ын цахилгаан станц байгуулна.

  • Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц төслийг эхлүүлнэ.

Тухайн мөрийн хөтөлбөрийн хамрах хугацаанд дээрх амлалтуудын аль нь ч биелээгүй.

2023-2025 онуудад улсын төсвийн нийт зарлага дүнгээр 83.0 их наяд төгрөгт хүрчээ! Гэвч ДЦС-4-ийн зуухыг шинэчлэх 360.0 тэрбум төгрөгийг шийдэхгүй явсаар 2026 онд тогоо тасалжээ!

Эх сурвалж: UIH.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.