Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй "Монгол орон: Хоёр цаг хугацаа" үзэсгэлэнгээр зочилжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй "Монгол орон: Хоёр цаг хугацаа" үзэсгэлэнгээр зочилжээ

[su_quote]Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 19-23-ны өдрүүдэд хуралдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ 01 дүгээр сарын 22-ны өдөр Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочилжээ.[/su_quote]

38369b17 5a9e 4b81 b9a1 f4ee450a7290 300x200

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1–14 дүгээр зууны үеийн Евроазийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг дүрсэлсэн энэхүү үзэсгэлэнд нийт 162 дэгийн 235 үзмэр дэлгэжээ.

ec3e37b1 f120 4abe b2d1 62bb7f052291 300x2003f28e315 31db 4785 b9b2 52cbdf521e69 300x200 98f319fc c56e 44bc 8666 e06970b01b87 300x200 48c5a5e7 d501 4c7d aec5 bdada3b463e6 300x200 2473eca5 b0a0 4d28 84f3 951b852a19cc 300x200 700adfa4 d176 4879 a5fb 4b6985e40a35 300x200 3f2b7ed2 4f16 4398 90a4 c29fd6e1435f 300x200 6714817c fd83 45bc a7b3 7ae901395e60 300x200 Өнгөрсөн оны 10 дугаар сард дэлгэсэн тус үзэсгэлэнд гурван сар гаруйн хугацаанд 50 мянга гаруй хүн үзжээ. Үзэсгэлэн ирэх сарын 22-нд буух юм байна.

adf6ca21 b2aa 4213 a51d 904409194a61 300x200 ef5b5111 867c 456a b636 8147ec188575 300x200Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь хоёр мянган жилийн түүхэн өвийг дэлгэн үзүүлж байна.

1952 онд байгуулагдсан Риетберг музей нь Швейцарын хамгийн том урлагийн музей юм. Уламжлалт болон орчин үеийн урлаг, соёлын өвийн арвин цуглуулгаараа алдартай. Тус музейд 23,000 орчим үзмэр, 37,000 угсаатны зүйн гэрэл зураг хадгалагдаж, жилдээ 80,000 орчим үзэгч зорин ирдэг байна.

4c9c8a78 09fd 43ac 8bb8 9d18ef631fde 300x200 97c5c114 4b39 4c37 86dc 84399fe404dd 300x200 cdc28960 3854 4445 b760 791a6081c951 300x200

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.