Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.[/su_quote]

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад анх удаа  төрийн айлчлал хийсэн нь онцгой үр дүнтэй болсныг Ерөнхийлөгч онцоллоо. Д.Н.Горелик Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэлээ. Ерөнхийлөгч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,  ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Элчин сайд Д.Н.Гореликийг “Найрамдал” медалиар шагналаа. Д.Н.Горелик 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм.

620153923 1204122761903769 234666977371876492 n 1024x683620495229 1569750161001318 3677573090373338855 n 1024x6837f393191 b810 4723 bd62 b0cf83a57aa4 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.