А.Батзориг: Шатрын гарал үүсэл бидний өвөг дээдэс Хүннү нараас хамааралтай гэдгийг шинжлэх ухаан тогтоогоод байна
[su_quote]Монгол Дарханы “Дуут урлан” ХХК Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам үзэсгэлэнгийн танхимд “Өв тээсэн үнэ цэнэ” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.[/su_quote]
Монгол өв соёлын гайхамшгийг ирээдүй хойчдоо өвлүүлэн түгээн дэлгэрүүлэгч Үндэсний өв соёлын тээгч “ДУУТ УРЛАН” ХХК нь Нүүдэлчин Монгол түмний уламжлалт соёлын салшгүй хэсэг болсон Монгол шатрын урлагийг ирээдүйд өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой Д.Баярхуяг захиралтай “Дуут урлан” ХХК нь 1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, 30 гаруй жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч өв соёл тээгч юм.
Үүсгэн байгуулагч Д.Баярхуяг:
Манай хамт олон нийт 500 гаруй бүтээл хийснээс өнөөдөр 50 гаруй бүтээлийг дэлгэж гаргалаа. Урлаач бид нар түүх, өв соёлоосоо улбаалсан ирээдүй рүү чиглэсэн бүтээл туурвих ёстой гэж үздэг.
Бид үндэсний онцлог агуулсан "Эхийн хайр" гэдэг нэртэй лааны тавиур урлалаа. Үндэсний онцлогтой үзэг балны суурь, сүүн цацал, шатар гэх мэт маш олон бүтээл гаргаад байна.
Шатрын түүх судлаач А.Батзориг:
Шатрыг өнөөдрийн байдлаар харахад хамгийн их зохицсон ахуйн соёлтой ард түмэн бол нүүдэлчин ард түмэн юм. Баримтын хувьд Монгол Улсаас олдсон шатар бол 2 мянган жилийн түүхтэй, Энэтхэг Улс 1 мянга 500 жилийн түүхтэй гэдэг.
Шатрын гарал үүсэл бидний өвөг дээдэс Хүннү нараас хамааралтай гэдгийг шинжлэх ухаан тогтоогоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.