Б.Энхбаяр: Цагаан сарын дараа нүүрсний ял сонссон этгээдүүд эхнээсээ суллагдах гэж байна
УИХ-ын дарга Н.Учрал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар баруун аймгуудад ажиллаж байна. Энэ үеэр ирргэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас "Баялагийн хулгайтай хийх тэмцэл ямар шатанд явна", "энэ улс орон чинь цэгцэчр байна уу", "уул уурхай дагасан авлигачдын асуудал хэрээс хэтэрч байна", "төрийг муухай харагдуулж байгаа асуудал дээд шатны хулгай" гэх зэргийг сануулж, хууль, хяналтын байгууллага ажиллаж байгаа эсэхийг асууж, тодруулжээ.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр иргэдийн асуултад дараах хариултыг хэлжээ.
-Ямрыг нь торгож, ял өгөөд, ямрыг нь хатуу олон жилийн хорих ялаар шийтгээд байдаг юм бэ? Энд чинь ард иргэд бухимдаад байна. Ард иргэдийн шударга ёсны нүд үргэлж нээлттэй байгаа.
Цагаан сарын дараа нүүрсний ял сонссон этгээдүүд эхнээсээ суллагдах гэж байна.
Нүүрсний сонсголыг хийсэн хүний хувьд, хууль хяналтын байгууллагад нотлох баримтуудыг илчилж, хүлээлгэж өгсөн хуүний хувьд би тэр хүмүүсийг хангалттай ял сонссон гэж бодохгүй байна. Тэр сонсгол дээр яригдсан манай намын хүмүүс бүр удирдах албан тушаалд томилогдож, ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Заримыг нь индерээс үсдээд буулгасан. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл болсон, сая намрын үйл явдлууд. Хуулийн өмнө бүгд эрх тэгш гэдэг зарчмыг хөндөж тавьсан.
Гэтэл эхнээсээ хилийн хорионууд тавигдаж байна. Гэхдээ УИХ-ын дарга Н.Учралын хэлсэн үг бий. "УИХ-ын танхимаа хууль төрдөг байхаас биш хулгайч төрдөг байх ёсгүй" гэж. Гэхдээ нүүрсний хулгайтай холбогдсон асуудал илүү өргөн цар хүрээтэй шалгагдаж байгааг хэлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.