АНУ-ын иргэн Адамбек Колтер: Нум сум харвах нь өөрийгөө сорьж, хүмүүстэй харилцаа тогтоох маш сайхан боломж

АНУ-ын иргэн Адамбек Колтер: Нум сум харвах нь өөрийгөө сорьж, хүмүүстэй харилцаа тогтоох маш сайхан боломж

АНУ-ын иргэн Адамбек Колтер монгол үндэсний сурын харваагаар хичээллээд жил орчим болжээ. Тэрээр анх казах хүмүүстэй дотно нөхөрлөсөн нь гүн сэтгэгдэл үлдээж, өнгөрсөн жилээс монголд амьдрахаар иржээ. Тэрээр Мөсөн сурын олон улсын наадамд оролцож, цуваа харваанд өөрийн цэц мэргэнээ сорьжээ.

Ярилцлага үзэх линк:

АНУ-ын иргэн Адамбек Колтер:

-Би нум суманд дуртай дотны найзуудтай. Нум сум харвах нь өөрсдийгөө сорьж, хөгжүүлэх, хүмүүстэй сайхан харилцаа тогтоох маш сайхан арга гэж би боддог. Мөн гайхалтай хүмүүстэй хамт чанартай цагийг өнгөрүүлэх сайхан боломж.

Би Улаанбаатарт ойролцоогоор 11 сар амьдарч байна. Одоо Монголд амьдарч, хэлийг нь сурч, соёлыг нь ойлгож, хүмүүстэй хамт цагийг сайхан өнгөрүүлэхийг хичээж байна.

Би Монголыг сонгосон шалтгаан бол энд олон казах айл өрх амьдардагтай холбоотой. Казах ард түмэн надад маш дотно, эрхэм хүмүүс. Би Монгол айл өрхүүд болон казах айл өрхүүдийг урамшуулж, дэмжих арга зам олохыг хүсдэг. Миний ажил бол одоогоор монгол хэл сурах, амьдралаас таашаал авах, Монголд хэрхэн зөв амьдрахыг илүү сайн ойлгох явдал юм.

Би хүүхэд байхдаа зүгээр л хашаандаа зугаа болгож нум сум харваж үздэг байсан. Харин одоо найзууд маань намайг сайн харваач болж, хөгжиж чадна гэж итгэж байгаа.

Би Монголд анх 2014 оны зун ирж байсан. Тэр үед ойролцоогоор нэг сар энд байсан. Тодруулбал долоодугаар сард ирээд, Улаанбаатарт Наадам үзсэн. Дараа нь Ховд руу нисэж, Ховд, Өлгий, Увс аймгаар аялж, кемп хийж, үнэхээр гайхалтай зуныг өнгөрүүлсэн.

Тэр аялал маань намайг энд нүүж ирэхээс өмнө Монголд ирсэн дөрвөн удаагийн эхнийх нь байсан. Энэ зун долоодугаар сард Наадмын харваанд оролцвол их л сэтгэл хөдлөх байх. Гэхдээ юу болохыг харж л байя. Тэр үед би сайжирсан эсэхийг багийнхан маань шийднэ.

Би өмнө нь Хэнтий аймагт очиж байсан. Мөн Улаанбаатараас Ховд хүрэх урд замаар явж байсан. Мөн Өлгий, Увс аймагт очиж байсан ч хойд аймгуудыг, ялангуяа мод ихтэй, ногоон газар нутгийг үзэхийг хүсэж байна.

Техас хүн хүний хувьд Монголын өвөл маш хүйтэн санагддаг гэж хэлж болно. Сайн хонины арьсан бээлийтэй байх хэрэгтэй. Мөн сайн үнэгэн малгай, нохой гутал хэрэгтэй. Энд хүйтэн ч гэсэн тэсвэрлэж болдог.

Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх вэ?

-Би бууз идэж, надад дотно айлуудтай хамт цагийг өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс бидний төлөвлөгөө маш энгийн — идэх, ярилцах, удаан тайван цагийг хамтдаа өнгөрүүлэх...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.