Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлжээ
MEC судалгааны төвийн "Улстөрийн барометр" судалгаагаа шинэчлэн гаргажээ. Судалгаагаар үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг улстөрчийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 26%-аар тэргүүлжээ. Түүний талаарх улстөрийн эерэг үнэлгээ өмнөх улирлаас 1%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн араас 17%-ийн саналаар УИХ-ын дарга Н.Учрал, 16%-ийн саналаар Ерөнхий сайд Г.Занданшатар оржээ. Харин сөрөг хүчний намаас АН-ын дарга О.Цогтгэрэл 14%-ийн саналаар 4-р байрт бичигдсэн бол УИХ-ын гишүүн Ө.Шижир өмнөх улирлаас 3 онооны өсөлттэй буюу 9%-аар 5-р байрт орж, Хотын дарга Х.Нямбаатар 1 онооны өсөлтөөр түүнтэй тэнцжээ.

"Үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаггүй" улс төрчид буюу рейтинг нь хамгийн их унаж яваа улстөрчдийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан -21%-аар тэргүүлсэн бол түүний дараа Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар -20%-ийн саналаар удаалсан байна.
Харин 3-рт Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр -19%-аар рейтинг нь унаж яваа бол УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, АҮЭБ-ын сайд Г.Дамдинням нар ч мөн үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтад -15%-ийн саналаар тус тус бичигджээ.

Өмнөх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн дотор хэвээр байгаа бөгөөд түүний хувьд өмнөх улирлаас -4 онооны бууралттай буюу 10%-ийн санал авчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.