С.Бямбацогт: Гал түймэрт хохирсон иргэдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээл олгоно

С.Бямбацогт: Гал түймэрт хохирсон иргэдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын С.Бямбацогт Увс аймагт ажиллаж байна.

Энэ үеэрээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах"-ын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан худалдаачдын төлөөлөлтэй уулзлаа.

Сайд С.Бямбацогт хэлэхдээ Засгийн газрын бодлого, шийдвэр иргэндээ ээлтэй, хүнлэг байхад чиглэнэ гэдгийг онцлоод, гал түймрийн улмаас хохирсон иргэдэд амьдралаа босгоход нь дэм болох үүднээс засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох болсон таатай мэдээг дуулгалаа.

Эргэн сануулбал, 2025 оны 11 сард тус захын барилга галд өртөн бүрэн шатсан харамсалтай хэрэг гарсан. Тус захад нийтдээ 280 гаруй худалдаа эрхлэгч өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.