2025 оны байдлаар Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогджээ

2025 оны байдлаар Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогджээ

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд суугаа орныхоо хууль, дүрмийг чандлан сахих, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

2025 оны байдлаар Монгол Улсын 1396 иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бөгөөд нийт гэмт хэргийн 70 орчим хувийг зөвхөн 4 төрлийн гэмт хэрэг эзэлж байна.

Үүнд,

-танхайрах, бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг- 30 хувь, 

-зам тээврийн осол, жолоочийн эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодох, жолооны үнэмлэхний ангилал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой гэмт хэрэг- 24.7 хувь,

-хулгайн гэмт хэрэг- 12.3 хувь, 

-залилах төрлийн гэмт хэрэг- 7.6 хувь, 

-хүчингийн хэрэг-2.6 хувь

-хар тамхитай холбоотой гэмт хэрэг- 0.4 хувь эзэлж байна.

Энэ мэт гадаадад амьдарч буй монголчуудын холбогдож буй гэмт хэрэг, зөрчлөөс шалтгаалан олон залуус хүний газар хорих ял эдэлж байна.

 

Хилийн чанадад танхайрах, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах, бусдын биед халдах, гэмтэл учруулах зэргээр суугаа орныхоо Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагаас гадна орон сууц, олон нийтийн газар маргаан үүсгэж чанга дуу чимээ гаргах, нийтийн өмчид халдах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байyg6

 

Тухайлбал, БНСУ-д бүртгэгдэж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь танхайрах төрлийн гэмт хэрэг байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь харилцан зодолдох, бусдын биед халдах, гэмтэл учруулах, нийтийн өмчид халдах, олон нийтийн амгалан байдал алдагдуулах зэрэг хэлбэрээр үйлдэгдэж байгааг онцлох. Иймд, эдгээр гэмт хэргүүдийг үйлдэхгүй байх, аливаа асуудалд дэвчээртэй хандах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.