"Хүнээс хүнд хүрэх зам" сэтгэлзүйн нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа

"Хүнээс хүнд хүрэх зам" сэтгэлзүйн нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа
 
ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас алба хаагчдын сэтгэлзүйн дархлааг төлөвшүүлэх, байгууллагын аюулгүй ажиллагааны соёлыг дэмжих хүрээнд “Хүнээс хүнд хүрэх зам” сэтгэлзүйн нөлөөллийн арга хэмжээг НОБГ-т зохион байгууллаа.
 
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын хүч чадал нь зөвхөн техник, тоног төхөөрөмжөөр хэмжигдэхгүй. Харин эх оронч үзэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч, бие биедээ итгэдэг, нэг зорилгын төлөө нэгдэж чаддаг алба хаагчдаар хэмжигддэг. Бид өдөр бүр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө ажилладаг.
May be an image of text
May be an image of text
 
Энэ хариуцлагатай албыг нэр төртэй авч явахад мэргэжлийн ур чадвараас гадна хамт олны эерэг уур амьсгал, харилцан итгэлцэл, гэр бүлийн дэмжлэг чухал үүрэгтэй. Энэхүүү рга хэмжээ нь бидэнд өөрийгөө, хамт олноо, гэр бүлээ эргэн нэг харах, сэтгэлзүйн эрүүл мэнд, харилцаа хандлагын үнэ цэнийг ойлгох боломж болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
May be an image of text
May be an image of text
 
Тус арга хэмжээнд нийслэлийн хүрээнийн Онцгой байдлын байгууллагын анги, салбар, нэгжийн алба хаагчид хамрагдсан юм.
Энэ үеэр сэтгэлзүйч Г.Наранбаатар лекц уншиж, харилцан ярилцлага хийж, туршлага, мэдээллээ хуваалцсан бол дуучин О.Гантулга ая дуугаа өргөж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
May be an image of text
May be an image of text

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.