НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжихийн төлөө нягт хамтран ажиллахаа нотоллоо

НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжихийн төлөө нягт хамтран ажиллахаа нотоллоо
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. Субраманьяам Жайшанкартай хийсэн албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрлөө.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жил болж байна. Харин Монгол, Энэтхэгийн шашин, соёлын хэлхээ холбоо өнө эртнийх. Тийм ч учраас Энэтхэг бол бидний “оюун санааны” хөрш юм.
16d763f639ec4c459900711250be238f
Энэхүү айлчлал нь манай хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, Стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болж байна.
Өнгөрсөн онд хоёр улс дипломат харилцааны 70 жил, Стратегийн түншлэлийн 10 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад төрийн айлчлал хэрэгжүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн.
5ba5c8e4babb4244b97c03395c004c18
Хэлэлцээний үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хүний нөөцийн хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ач холбогдлыг онцолж, Энэтхэгийн Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийллээ.
Түүнчлэн тээвэр, логистикийн шинэ боломжуудыг ашиглах, агаарын харилцааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Улаанбаатар-Дели чиглэлийн шууд нислэг нь иргэдийн солилцоо, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.
3f2e41de6869427e98a2a49098fc69c5
Боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, англи хэлний сургалт, багш бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлэхээр болов. Мөн мал аж ахуйн салбарт ухаалаг технологийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв.
НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжихийн төлөө нягт хамтран ажиллахаа нотоллоо.
Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, Стратегийн түншлэл цаашид улам батжин бэхжиж, хоёр улсын ард түмний хөгжил дэвшилд бодит үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.