Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ

Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ

Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Өнгөрсөн шөнө ДАШТ-ий J хэсгийн 2-р тойргийн хүрээнд Аргентин болон Австрийн шигшээ байгууд тоглолтоо хийж Аргентины шигшээ баг 2-0 харьцаатайгаар буулган авахад Месси 38 болон 95 дахь минутад хоёр гоол хийж дубль толилууллаа.

6e751b8686e44eefa4d7c044c7e81192

Ингэснээр 38 настай Аргентины домогт хөлбөмбөгчин  6 дахь ДАШТ-д оролцож тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа манлайлж эхэллээ. Аваргаа хамгаалахаар зорьж буй Аргентины шигшээ хэсэгээ хоёр хожилтойгоор итгэл төгс тэргүүлж явна.

Тэгвэл Мессигийн энэ агуу амжилтанд хүрэх зам тийм ч дардан байгаагүй бөгөөд тэрээр 2016 онд копа америка тэмцээний шигшээ тоглолтод Чилийн багт хожигдсоны дараа улсынхаа хөлбөмбөгийн холбооны удирдлагауудыг эсэргүйцэн шигшээ багаасаа зодог тайлж байсан юм. Гэвч хөгжөөн дэмжигчид, багийн андууд болон ард түмнийхээ хүчтэй дэмжлэг, хүсэлтийн дагуу шийдвэрээ өөрчилж, ердөө хоёр сарын дараа буюу 2016 оны 8-р сарын 12-нд шигшээ багтаа эргэн тоглох болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

7b443110e1a04355aeef08563215fe50

Тэр цагаас хойш Аргентины шигшээ баг Дэлхийн аваргаар 1 удаа тивийн аваргаар 2 удаа нэрлэгдээд байгаагаас гадна Мессигийн хувийн амжилтууд гоолууд бороо шиг асгарсан  билээ. Дэлхийн суут тоглогчийн хувьд тухайн цаг үед шийдвэрээ эргэж хараагүй байсан бол өчигдөр шөнийн амжилт эвдэгдэхгүйгээс гадна Аргентины шигшээгийн амжилт ийм тогтвортой сайн байх эсэх нь тун эргэлзээтэй гэдэгтэй хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх биз ээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.