Ж.Бат-Эрдэнэ: Малчны тухай хууль батлагдсан ч хэрэгжихгүй 2 жил болсон. Одоо энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой
Малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төрөөс хууль батлагдсан ч хэрэгжихгүй 2 жил болсонтой холбоотойгоор УИХ дээр хяналтын сонсгол боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Малчны тухай хууль батлагдсан ч хэрэгжихгүй 2 жил болсон. Одоо энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой. Малчдын тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа төлүүлэх, малчдын уламжлал тасрах, залуу малчид дутагдалтай байна.
Өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуй хөгжихгүй яагаад зэрлэг байдалтай яваад байгаа дээр ямар тодорхой арга хэмжээ авах талаар ярилцлаа.
Оролцогч талаас орон нутгийн хүрээнд тодорхой бодлог хэрэгжихгүй байна. Малын өвчинтэй холбоотой асуудал хөндөгдөхгүй байгаа тал дээр санал бодлоо хуваалцлаа.
Малчин М.Батболд:
Малчдыг татвар төлдөггүй гэж ярьдаг. Малчид өвөлжөө, хаваржаа, малын, муур, нохой, буу, техникийн гэх мэт татварууд төлдөг. Малчдыг татвар төлөхгүй улсаар тэжээлгээд байна гэж боддог ч хэзээ ч тийм юм байхгүй. Хөдөө ахуйн салбарт малчид маш том орон зай эзэлж байгаа. Малчид байхгүй бол ченж нар байхгүй, Хүчит шонхор зах дээр байгаа олон хүмүүс махаа зараа зогсохгүй шүү дээ.
Залуу малчид ховордож байгаа шалтгаан нь малчид орлого байхгүйд учир байгаа юм. Малчид бид тэнд бараа өслөө гэж гоншигнож үзээгүй. Тэгэхэд энэ хавар ганц удаа мах 30 мянга хүрэхэд бүгд сандарч байна. Төр засаг малчны хуулийг батлаад, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлчихвэл малчид бидэнд маш хэрэгтэй байна.
Малчин Ц.Ундрам:
-Монгол Улсын үндсэн хуулийн 6.2-д эрүүл аюулгүй орчинд амьдрана гэж заасан байдаг. Хариуцлаггүй уул уурхайгаас үүдэн иргэдийн эрх зөрчигдөж байна. Малчдын өвөлжөө, хаваржаа уурхайн талбар болсон. Улсын төсвийн 90-ээс доошгүй хувийг Өмнөговь аймаг бүрдүүлдэг ч ард иргэд нь амар тайван амьдарч чадахгүй байна.
Өмнөговь аймгаар яваад үзвэл ухсан нүх, овоолсон шороо л байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас нөхөж төлөх хууль батлагдсан ч одоог хүртэл хэрэгжихгүй байна. Үүнийг маш олон мянган малчид хүлээж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.