Дүүжин тээврийн 1-ээр шугам ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно
Хотын дарга Б.Пүрэвдагва нийтийн тээврийн цоо шинэ үйлчилгээ болох “Улаанбаатар кабель кар” төсөл буюу Дүүжин тээвэр төслийг хэрэгжүүлж буй Францын ПОМА группийн төлөөлөлтэй уулзаж, дараагийн шинэ шугамыг эхлүүлэх талаар санал солилцжээ.

Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй дүүжин тээврийн 1 дүгээр шугам /Яармаг, Арцатын амнаас Өнөр хороолол/ ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно.

Шинээр төлөвлөж буй трасс болох 2 дугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл 2,7 км дүүжин замын ТЭЗҮ-ийг үндсэн зээлийн санхүүжилтээр эхлүүлэх боломжийн талаар санал солилцжээ.

БНФУ-ын Сангийн яамнаас олгох концессын зээлээс гадна бусад санхүүжилтийн механизм ашиглан БНФУ-ын компаниудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Энэ төсөл нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, олон төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ, Улаанбаатар хотын дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.