А.Ганбаатар: Тамхины хяналтын тухай хуулинд орхигдуулсан хэд хэдэн заалтууд байна

Тамхины хяналтын тухай хууль УИХ дээр хэлэлцэгдэж байгаа энэ үед УИХ-ын зарим гишүүд эл хуулийг илүү судалгаатай, ул суурьтай, тал талын байр суурийг нэгтгэж байж оруулах ёстой гэж үзэж байна. Энэ удаад бид УИХ-ын гишүүн А.Ганбаатарын байр суурийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-Би тамхины хяналтын тухай хуулийг дэмжиж байгаа. Дал гаран гишүүд дэмжээд гарын үсэг зурсан байдаг. Анх хууль санаачлагчийг би дэмжиж дандаа үг хэлж байсан. Гэтэл  энэ тамхины хяналтыг шийдэхдээ тов тодорхой хэд хэдэн асуудлыг үлдээчихсэн байна.

1 дүгээрт, одоо хэрэгжиж байгаа хуулинд ЕБС-ийн орчимд 500 метрт тамхи худаалдахыг хориглосон заалт бий. Гэвч энэ заалтын хэрэгжилт 60 хэдэн хувьтай байна гэсэн судалгаа бий. Тиймээс энэ заалтыг хуулиараа давхар шийдэх ёстой. Тойргийг нь багасгах уу эсвэл  Улаанбаатар орон нутаг хоёрт ялгавартай  хэмжээ тогтоох юм уу гэх мэт...

Уг нь энэ залат бол 21 наснаас доош хүмүүс тамхи татахыг хянах ёстой заалт. Гэтэл 21  нас хүрээгүй хүүхдүүдэд тамхи зарсаар байна. Үүнийг орчин үеийн технологиудыг ашиглаад, зохицуулах боломжтой. 

2 дугаарт, ухаалаг киоск машин ашиглах боломжийг хуулиндаа тусгах ёстой.  Энэ машинаар дэлгүүрээс очиж тамхи авч байгаа үйлчлүүлэгч хэдэн настай хүн байна гэдгийг нь давхар хянах боломжтой.  Иргэний үнэмлэхээ ашиглах байдлаар зохицуулалт хйиж болно.

Мөн хуулийн төсөл өргөн барихдаа энэ амт үнэрээс болж хүүхдүүд донтож байна гэж үздэг. Ингээд вэйпний амт үнэрийг хорино гэж хуулинд тусгачихаад, янжуур тамхины гааны амтыг хориогүй. Тиймээс энэ залат бол нэг талд үйлчлээд байгаа гэх хардлага төрүүлэхүйц байгаа юм. Тиймээс хуулиндаа хоёуланг нь огт амт, үнэргүй болгож авах ёстой.

Энэ мэт асуудлуудаа шийдээгүй бол хуулийн хэлэлцүүлэх шатанд тухайн төслөө татаж авах боломжтой байдаг.

Харин татварын тухайд,  Евроазийн гэрээ хэрэгжээд эхлэхээр утаат тамхины гаалийн татвар нь тэг болно. Харин онцгой албан татварыг нэмэхээр ЗГ оруулж ирсэн. Гэвч татварыг 200 хэдэн хувиар огцом нэмэхээр нөгөө талдаа нууц худалдаа газар авдаг сул талтай. Цашлаад илүү хортой эсвэл одоо бүүр орлуулагч бодистой тамхи орж ирэх магадлалтай. Далд эдийн засаг цэцэглэх эрсдэлтэй. Үүнийг зохицуулахын тулд татварын бодлогыг уян хатан, аажим өсөх байдлаар хийж болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.