Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа
Батлан хамгаалахын Дэд сайд Д.Баасандамба:
Тэгш ой 2026 онд тохиож байгаа учраас “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг өргөн хүрээнд зохион байгуулах шийдвэр гарлаа.
Монгол цэргийн баатарлаг тэмцэл түүхийг хүүхэд залууст ойлгуулах, гадны жуулчдад цэргийн салбарын үүх түүхийг сурталчлах, дэлхийн олон улс оронд Монгол Улсын зэвсэг, техникийг танилцуулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой жагсаалд 93 нэгж цэргийн техник, сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, автомашин, 8,500 гаруй алба хаагч оролцоно.
Жагсаалын үеэр дотоодод үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машин, дронуудаа танилцуулна.
Мөн 2024 онд батлагдсан "Цэргийн дүрэмт хувцасны төрөл загварыг шинэчлэн тогтоох" Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигын дагуу 3-5 төрөлтэй байсан цэргийн албан хаагчийн дүрэмт хувцсыг 3-4 төрлөөр нэмэгдүүлсэн.
Салбар, салбарын алба хаагчид маань өөр, өөрийн онцлогт нийцсэн дүрэмт болон ёслолын хувцас, тусгай ажиллагааны хувцас хэрэглэлээ шинэ нормын дагуу хүлээн авсан учраас энэ удаагийн парадад өмсөж оролцон, олон нийтэд танилцуулна.

Батлан хамгаалахын Дэд сайд Д.Баасандамба:
🇲🇳
🇲🇳
🇰🇷
БНСУ-ын Батлан хамгаалах салбартай 1999 оноос хойш хамтран ажиллаж, хүний нөөцийг бэлтгэх, хээрийн сургууль хөгжүүлэх, аюулгүй байдлын судалгаа хийх зэргээр хамтарч байсан ч шат ахиулж, хоёр улсын Засгийн газрын түвшний хэлэлцээр болгох шийдвэр ийнхүү албажлаа.
Энэхүү хэлэлцээр нь,
-Цэрэг, техникийн солилцоо
-Цэргийн салбарт боловсон хүчин бэлтгэх
-Цэргийн анагаах ухааныг хөгжүүлэхэд томхон дэвшил авчрах юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал:
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд заасны дагуу 7 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр гэж хуульчилсан.
Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүд нь бямба, ням гарагт тохиож байна. Тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор 7 дугаар сарын 16, 17 буюу пүрэв, баасан гарагийн ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөрт шилжүүллээ.
Энэ өдрүүдэд ажилтан, албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна. Амралтын өдөрт шилжүүлсэн 16, 17-ны ажлын өдрийг 2026 оны төсвийн жилдээ багтаан аль нэг өдөр нөхөж ажиллуулна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.