Ганийн домч Нана Кваку Бонсам Англи болон Ганийн (0:0) шигшээ багуудын тоглолтын дараа Харри Кэйнд уншсан хараалаа арилгаснаа мэдэгдлээ
Англи болон Гана Улсын баг хөлбөмбөгийн ДАШТ дээр учраа таарч тоглосон юм. Харин тоглолт эхлэхээс өмнө Гана Улсын домч Нана Кваку Бонсам Английн багт хараалын дом уншиж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрээр, "Би бол бүх дэлхийн хамгийн хүчирхэг увидстан. Одоо би Харри Кэйнийг чөлөөлөх гэж байна, ингэснээр тэр дараагийн тоглолтондоо гоол оруулж чадна. Харри, би чам дээр зочилж очих болно. Бүү гомдоорой. Бид найзууд шүү" гэжээ.

Кэйн Ганийн эсрэг тоглолтод туйлын хүнд байдалд орж, ердөө 19 удаа бөмбөгөнд хүрсэн нь түүний Английн шигшээ багийн төлөө томоохон тэмцээнд 90-ээс дээш минут тоглохдоо хамгийн цөөн бөмбөгөнд хүрсэн үзүүлэлт болжээ. Ингэснээр тэр тоглолтын төгсгөлд хожил авчрах маш том боломжийг алдсан юм.
Тоглолтын өмнө домч Бонсам Кэйнийг тоглолтод нөлөөлөхийг нь зогсооно гэж амлаж байсан юм. Харин өнөөдөр тэрээр хараалаа арилгаснаа мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.