Б.Бейсен: Газар усны нэр сольсон асуудал ганцхан Баян-Өлгий аймаг ч биш Дорнод аймагт ч гадаадаар нэрлэсэн газрууд олон бий

УИХ-аар газар усны нэрийг монгол хэлээр нэрлэх тогтоолын төслийг баталлаа. Үүнийг зарим талаар улс төржүүлж байгаа ч энэ нь зөвхөн Баян-Өлгий бус, Сүхбаатар аймаг болон бусад орон нутгийн нийт 360 гаруй газар усны нэрийг нүүдэлчдийн соёл, уламжлалт түүхтэй нь холбон сэргээж буй хэрэг юм.

Тухайлбал, Сүхбаатар аймагт 600-700 орчим нэрийг түүхэн уламжлалынх нь дагуу зассан бөгөөд үүнд Тува иргэдийн хүсэлтийг ч мөн тусгасан болно.

Ер нь газар усны нэрийг дур мэдэн нэр өөрчилсөн асуудал биш. Шинжлэх ухааны академи болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэргэжлийн дүгнэлт, судалгаанд үндэслэсэн.

Өмнө нь сум, багийн нэрийг дур мэдэн өөрчилсөн орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцож байсан тохиолдол бий. Харин энэ удаагийн зохицуулалт нь олон улсын стандартын дагуу зураг зүйн нэршлийг албажуулж, түүхэн уламжлалыг хадгалахад чиглэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.