Н.Номтойбаяр: Энэ жил ямар нэг гишүүн, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй, 100 хувь зарна!

Н.Номтойбаяр: Энэ жил ямар нэг гишүүн, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй, 100 хувь зарна!

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхонтой уулзжээ. Тэрээр энэ үеэр хоёр онцлох асуудлыг хөнджээ.

1-рт, Энэ жил ямар нэг гишүүн, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй. Наадмын тасалбарыг зөвхөн зарна гэсэн бол 
2-рт, Бөхийн допингийн шинжилгээг газар дээр нь үр дүн гардаг шийдэл рүү явуулна гэдгийг онцолжээ. 

Өмнөх жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд урилгаар гэр бүлийнхний хамтаар наадмын төв индэрт суудаг байсан. Энэ нь ч сүүлийн үед иргэд ийн шүүмжлэл дагуулах болсон юм. Тэгвэл тэдгээр суудлуудыг ард түмэнд худалдаалах шийдвэрийг Шдаар сайд гаргажээ. Наадмын тасалбар одоогоор зарагдаж эхлээгүй бөгөөд https://enaadam.mn/ сайтаар зарагддаг билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.