Б.Найдалаа: Манай эрчим хүчний салбарын цалин ажил хаяад байхаар муу цалин биш!

Эрчим хүчний салбарын ҮЭХ маргаашнаас буюу 06-р сарын 30-аас эхлэн ажил хаяхаа мэдэгдсэн. Учир нь тус салбарын ажилчид цалингаа 30-аас дээш хувиар нэмүүлэх шаардлагыг салбарын сайдад тавиад байгаа юм. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэдний шаардлагын хариуд цалинг 10-аас дээш нэмэх ямар ч боломжгүй гэдгийг онцоллоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: 

Эрчим хүчний салбар бол тоосонд дарагдсан танк болсон. Тоосыг үлээвэл маш хүчтэй эдийн засгийн тулгуур салбар.

Одоо эрчим хүчний ҮЭХ-оос 30 дээш хувь цалин нэмэхийг шаардсан. Гэвч манай салбарын төрийн алба биш. 27 ТӨХК болон хувийн компани ажилладаг. Тэдгээрийн цалинг салбарын сайд шууд нэмээд, тогтоох боломжгүй. Тухайн компани хэр үр ашигтай ажиллаж байгаагаас шалтгаалж цалинг нэмдэг. Тиймээс сайдын гэхээс илүү захирлын эрх хэмжээний асуудал. 
 
Хэдий бид цалин нэмэх боломжгүй ч  10 хувиар нэмнэ. Гэхдээ дарга, удирдлагуудын цалинг нэмэхгүй. Энэ төсвийг компаниудын төсвөөс гаргана. 
 

Үндэсний статистикийн хорооны 2026 оны 5 дугаар сарын мэдээгээр улсын хэмжээнд ажиллагчдын сарын дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг, эрчим хүчний салбарын ажиллагчдын сарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг байна. Энэ нь уул уурхайн салбарын дараа 2-т орж буй үзүүлэлт.

Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын цалин ажил хаяад байхаар муу цалин биш!

Иймээс Эрчим хүчний яам салбарын хүний нөөцийн бодлогыг шинэчилж, цалингийн бүтцийг боловсронгуй болгох, компанийн удирдлага, ажилтнуудын цалингийн хэт зөрүүг багасгах, үндсэн цалингийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, ажлын үнэлэмж, ур чадвар, гүйцэтгэлд суурилсан шударга цалин, урамшууллын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 

07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэх, дараагийн нэмэгдлийг цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлтэй уялдуулан өөрчилнө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.