Г.Занданшатар: Баяр дарга аа, та дахиад л бас ташаарчээ...

Г.Занданшатар: Баяр дарга аа, та дахиад л бас ташаарчээ...
Ерөнхий сайд асан С.Баяр, Г.Занданшатар нар Оюутолгойн гэрээний асуудлаас үүдэн цахим хуудаст "мэтгэлцээд" буй. Эхний удаад С.Баяр Г.Занданшатар Риотинтогийн гэрээний 34 хувийг монголын тал эзэмшиж, зээл авахад Г.Зандаршатар ч бас оролцоотой хэмээж, түүнд нь Г.Занданшатар тайлбар хийсэн бол энэ удаад хоёр дахь тайлбараа хийжээ. 
 
Ерөнхий сайд асан Г.Занданшатар: 
 
-Баяр дарга аа та дахиад л бас ташаарчээ. Энэ бол попролт биш шүү. Би ер нь ОТ сэдвээр попорч байгаагүй, судалгаа тооцоолол болон бүх протоколууд тэмдэглээстэй байгаа. Даанч Та л тоож уншаагүй эсвэл уншихыг хүсээгүй бололтой. Энэ бол зөвхөн бүлгийн хурлын протоколд тэмдэглэгдсэн биш Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн албан ёсны дүгнэлт юм шүү, Та сайтар хараарай.
 
Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэж би РТ-д хэлж байсан шиг эзэн нь юмаа мэдэж байж зөв шаардлага тавигдах байх аа. (Дор хавсаргасан)
Татвараа бүрэн авахад Монголд ямар үр ашигтай байх вэ гэдэг тооцоолол болон бусад гурван хувилбар дэвшүүлсэн. Яриа хэлэлцээний нэг аргачлал ч санал болгосон, 34 хувьгүй татвараа бүрэн авах хувилбар ч бас байгаа шүү. Та дахин нэг нягтлан харна уу.
 
Дашрамд хэлэхэд, Та дурсамж номоо үнэхээр гаргууд сайн бичжээ. Чөлөөт сэтгэлгээний уран хүүрнэл, егөөдөл, хошин мэдрэмжийг хослуулсан нь дурсамж номын төрөлд шинэ жишиг тогтоосон байна. Хүний амьдралын гарцаагүй гурван мөчлөг болох "Эхлэл, Өрнөл, Мухардал"-ын логик хэлхээг харуулсан нь Таны номын хамгийн гол философи гэж харлаа. Ер нь Та мэргэжлээ буруу сонгочихсон бололтой..., гээд Эдийн засгийн байнгын хорооны протоклыг хавсаргажээ. 
ba9ed25085c44241bf833306bc3c531a00c398fd698f49dbb2a0f3e2777ed5e45bf836ed290f4e1eac643a729e50e6c523ec08e4281d447197567e094a6f69363dae0065fc5546278b93e6888f0d3d442c6461ad39a24b348b39c2edf5038c5454c3d2ace74240b985d2e2d109e65b7c3f59ad920add4b528042b6886685a2c3889f2b9d92b9433689d110404b25adfae6f6ef5d828146a68500691abef82e319367ff1f502f47398e3df417e7353b6caf03180deabe4cdfa79aaf7cb643ea668f747363df6e413d976b1226f2e93cb5105f3489fd5d4430b03c89c9d8217717475197185f2840398b95623e515c0dca32594ab59e27408f81f86ed2232511a282f3fc38c7b840f0939f166c75267a1e79eea4825d044281b589db297df18701d50eeaca74564d88b15f4c33f5345405

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.