"Чингис хааны баялгийн сан нэгдэл" ХХК Улаанбаатар хотын утаа бууруулах төслийн санхүүгийн шийдлтийг хэрэгжүүлж байна
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар импортыг халж, гадагшаа урсаж буй мөнгөн урсгалыг зогсоох онцгой ач холбогдолтой “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг НЗДТГ-тай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тогтоолоо.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа компани болох “Эрдэнэс ҮТП”-аар дамжуулан төслийн удирдлагыг хэрэгжүүлэн, санхүүжилтийн механизмыг тодорхойлж, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-тай хамтран босгоно. Төслийн нийт өртөг 134 сая доллар. Санхүүжилтийн 20 хувийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, 10 хувийг нь НЗДТГ хариуцах бол үлдсэн 70 хувийг гадаадын зээл болон түншлэгчийн санхүүгийн эх үүсвэрээр бүрдүүлнэ.
Түүнчлэн, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” төслийн санхүүжилтэд нийслэлтэй хамтран баталгаа гаргана.
![]()
• 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулна • 600.000 тонн хагас кокс түлш үйлдвэрлэнэ • 40 мВт цахилгаан үйлдвэрлэнэ Төслийн үр дүн: • УБ хотын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна • БНХАУ-аас шахмал түлш импортлож, хөнгөлөлттэй үнээр борлуулахад зарцуулдаг 200-300 гаруй тэрбум төгрөгийн татаасын зардлыг хэмнэнэ • Нүүрс химийн үйлдвэрлэлийн суурь тавигдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.