Б.Дашдондог: Зорьж ирсэн үзэгч бүрийн зүрхийг омогшуулсан "THE HU" хамтлагийн 10 жилийн ойн гайхалтай тоглолт сүр жавхлантайгаар өндөрлөлөө
The Hu хамтлагын продюсер Чингис хаан одонт МУГЖ Б.Дашдондог: Зорьж ирсэн үзэгч бүрийн зүрхийг омогшуулсан "THE HU" хамтлагийн 10 жилийн ойн гайхалтай тоглолт сүр жавхлантайгаар өндөрлөлөө.
Энэхүү түүхэн үдшийг бүтээлцсэн, тайзны ард болон урд зүрхээ зориулсан олон хүнийг алдаршуулахыг хүслээ.
Тоглолтын гол тулгуур багана болсон WLVS Entertainment, Энэ бүх ажлыг нугалж гол үүрэг гүйцэтгэсэн хамтлагийн менежер Тэмүүжин , Солонго дүү нартаа хамгийн түрүүнд гүн талархал илэрхийлье. Мөн биднийг дэмжсэн Хаан Банк, Чингис шар айраг, Бургер Кинг, Говь компанийн хамт олонд баярлалаа.
Тоглолтын найруулга, зохион байгуулалтыг төгс гүйцэтгэсэн Skin Entertainment-ын Анар, BRB, Friday баг хамт олондоо, тоглолтыг гайхалтай өнгө төрхөөр хөтөлж амилуулсан хөтлөгч Наранзун найздаа маш их баярлалаа.
Хөгжим тохиргоо, тайзны менежментийг гардан хийсэн GV Studio, тайз дэлгэцийг угсарсан Scaffold, чанга яригч JBL Уран Ган компанидаа баярлалаа , цахилгааны аюулгүй байдлыг сааталгүй хариуцсан Цагаанаа, Herub Entertainment-ын захирал Сүлдээ дүүдээ, тэнгэр чимсэн салют буудлагыг гүйцэтгэсэн Очир Ундраа копанидаа баярлалаа.

Аюулгүй байдал, харуул хамгаалалтыг дээд зэргээр хангасан Капитан хамгаалалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Онцгой байдал, Түргэн тусламжийн хамт олондоо баярлалаа, тайзнаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажилгааны ажилтандаа , авьяаслаг бүжигчиддээ ,Хөлгөө драмсын залуучууд аа., баатрууд болсон бодибилдинг-н сайхан дүү нартаа, "Шар айраг" хамтлагийн инфлюенсер Ганхүү найздаа , хэвлэл мэдээллийн түүчээ болсон МСНЭ-ийн сайт хариуцсан дэд ерөнхийлөгч, Asu мн сайтын эрхлэгч У.Уранцэцэг, нийт хамтран ажилласан инфлюенсерүүд, уран бүтээлчид, шавь нартаа баярлалаа.
Тоглолтыг минь зорин ирж, бидний сэтгэл зүрхийг хайраар дүүргэсэн хайрт үзэгчид, дотны найз нөхөд, хайртай дүү нар та бүхэндээ чин зүрхнээсээ мэхийе. Бидний хамтдаа бүтээсэн соёл, бидний дуртай рок хөгжим үүрд мандтугай! Энэхүү түүхэн үдшийг бүтээлцсэн" THE HU" хамтлагийн эрэмгий хүчирхэг залуучууд та нартаа маш их баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.