ГССҮТ болон ХСҮТ-ийн эмч нар осолд өртсөн иргэд яаралтай мэс засал эмчилгээ хийж , амь насыг нь аварлаа

ГССҮТ болон ХСҮТ-ийн эмч нар осолд өртсөн иргэд яаралтай мэс засал эмчилгээ хийж , амь насыг нь аварлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар болон Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч нар хамтран авто ослын улмаас хүнд гэмтсэн өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийж эрүүл мэнд, амь насыг нь аварлаа. 

Тухайлбал, авто осолд орсноос цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарал, элэгний хүнд гэмтэл авсан өвчтөнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасаг, Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар хамтарч эхний удаагийн мэс засал эмчилгээг хийсэн байна.  

No description available.
No description available.

Улмаар ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Г.Үнэнбат тэргүүтэй эмч, сувилагч нарын багтай хамтран хоёр дахь удаагийн мэс засал эмчилгээг хийж, тухайн өвчтөнийг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсэн байна.

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, энгийн тасагт шилжсэн бөгөөд ГССҮТ-ийн эмч нартай хамтран цаг алдалгүй тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн хамт олонд талархал илэрхийлье.

No description available.
No description available.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.