Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж байна

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж байна

Олон Улсын Монгол судлалын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү Их хуралд АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 улсын 546 эрдэмтэн оролцож, "Монголын түүх судлал", "Монгол хэл судлал", "Монголын археологи судлал", "Монголын соёл урлаг, утга зохиол судлал", "Монголын угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан судлал", "Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлал" гэсэн 6 салбар хуралдаанд 531 илтгэл хэлэлцүүлнэ.

May be an image of ‎text that says
May be an image of ‎text that says

Олон улсын Монголч эрдэмтний их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болж хөгжсөн билээ. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.

May be an image of text
May be an image of text

Энэ удаагийн Их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо эрхлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Архивын Ерөнхий газар, Шинжлэх Ухааны Академи, Чингис хаан үндэсний музей, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль хамтран зохион байгуулж байна.

May be an image of dais and text that says
May be an image of dais and text that says

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.