Оросын эсрэг хориг арга хэмжээ тогтоох тухай Линдси О.Грэмийн хуулийн төслийг АНУ-ын Сенат батлав
ОХУ-ын улс төрийн албан тушаалтнууд, олигархууд, банк, санхүүгийн байгууллагууд, мөн Оросын сүүдрийн флотыг чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоох зорилготой, сенатор агсан Л.Грэмийн нэрэмжит “S.5025: Lindsey O. Graham Sanctioning Russia Act of 2026” хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенат 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдөр, Баасан гарагт баталжээ.
ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ тогтоох энэхүү хуулийн төсөл удаан хүлээгдсэн бөгөөд хуулийн төслийг Америкийн улс төрийн гол хоёр намын олонх гишүүд дэмжиж, 86-11 саналаар баталсан байна. Гэхдээ хуулийн төсөл Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар мөн батлагдах ёстой.
Төлөөлөгчдийн танхим одоогоор сарын эцэс хүртэл завсарлаж байгаа. Төлөөлөгчдийн танхимын дарга М.Жонсон өмнө нь Орост хориг тавихыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч хуулийн төсөл доод танхимын дэмжлэг авах нь тодорхойгүй гэж хэвлэл мэдээлэл бичжээ.
“S.5025: Lindsey O. Graham Sanctioning Russia Act of 2026” хулийн төслийн талаарх танилцуулах мэдээг тус ЭСЯ-аас өчигдөр хүргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.