Бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа

Бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

773691574 122184412670688691 5467767470117479521 n

Говьсүмбэр аймаг нь  54 аж ахуйн нэгж, 106 тээврийн хэрэгсэл, эрсдэлтэй 112 байршил, тоглоомын 35 талбайд үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулж, 196 зөрчлийг илрүүлж, 123 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна. 

773632973 122184412694688691 560891663411451396 n

Малчдын түвшинд өвс тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр малын ногоон тэжээл тариалалтыг өмнөх оноос 134.6-аар нэмэгдүүлж, 237 га-д хүргэсэн. 

"Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд хоршоодын үйл ажиллагааг дэмжих, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 100 га талбайг найман хоршоо, хоёр аж ахуйн нэгжид тус бүр 10 га хуваарилан олгосон байна. 

773662830 122184412574688691 3089459153264962900 n

Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ энэ үеэр Говьсүмбэр, Шивээговь сумын  төвийн хатуу хучилттай 6.9 км авто зам болон   Сүмбэр, Шивээговь сумын сургуулийн барилгын өргөтгөл, дуу бүжгийн Боржигин чуулгын барилгын ажлын санхүүгийн дутагдалтай зардал,  мал эмнэлгийн газарт ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын автомашин, усан бассейн бүхий спорт цогцолборын барилга зэрэг улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжийн дутагдалтай санхүүжилтийг 2027 оны төсөвт тусгах саналыг танилцууллаа. 

773671677 122184412640688691 7111916856543283871 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.