Улсын арслан Ц.Бямба-Отгон: Сүүлийн жилүүдэд улсын наадамдаа тодорхой амжилтгүй барилдсан тул компаниасаа гарах хүсэлтээ өгсөн

Улсын арслан Ц.Бямба-Отгон: Сүүлийн жилүүдэд улсын наадамдаа тодорхой амжилтгүй барилдсан тул компаниасаа гарах хүсэлтээ өгсөн
Улсын арслан Ц.Бямба-Отгон Нутгийн буян компаниас гарах хүсэлтээ өгсөн байна. Тэрээр дараах тайлбарыг бичжээ. 
 
-Үндэсний бөхийг маань хоёргүй сэтгэлээр дэмждэг маш олон хүмүүс байдаг билээ. Тэдний нэг болох “Нутгийн буян” группдээ талархаж явдагаа илэрхийлье . Ховорхон амжилтын нэг болох нэг компаний хоёр бөх улсын наадмын үзүүр түрүүнд гарч барилдсан түүхтэй билээ.
 
Нутгийн буян групп нь олон бөхчүүдийг компани дээрээ цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийддэг бөгөөд МҮБХ-той хамтран намрын нээлтийн барилдааныг жил алгасалгүй амжилттай зохион байгуулж үндэсний өв соёлоо дэмжин ажилладаг компани юм аа.
 
Хувь хүний хариуцлагынхаа хүрээнд сүүлийн жилүүдэд улсын наадамдаа тодорхой амжилтгүй барилдсан тул компаниасаа гарах хүсэлтээ өгсөн.
Энэ хүртэл тусалж дэмжиж ирсэн Л.Бат-Орших захирал болон Б.Отгонжаргал эгчдээ их талархлаа. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө мандан бадраг ээ.
 
Хүндэтгэсэн: Ц.Бямба-Отгон 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.