200 000 долларын төсөвтэй "Нүүдэлчин соёл иргэншлийн түүх" төслийг монголч эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлнэ

200 000 долларын төсөвтэй "Нүүдэлчин соёл иргэншлийн түүх" төслийг монголч эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлнэ
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголч эрдэмтэн, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
 
Уг уулзалтаар монголын археологи, түүхийг дэмжих сан байгуулах буюу Олон улсын түвшинд монгол археологийн судалгааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх, залуу судлаачдыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцсон байна. 
7e7f278c010b49fb9c3613dfdc485ac0
 
Мөн ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлэх "Нүүдэлчин соёл иргэншлийн түүх" (History of Nomadic Civilizations) төслийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Монголын Засгийн газраас 200,000 ам.доллароор санхүүжүүлж байгаа уг төсөлд Франц, БНСУ, Орос болон бусад улс орны эрдэмтэд хамтран оролцох өргөн хүрээтэй судалгааны ажлан талаар ярилцжээ. 
 
Түүнчлэн монголч эрдэмтэдтэй хамтран "Нүүдэлчдийн түүх" 10 боть цуврал бүтээл гаргаж байгаа талаар Боловсролын сайд танилцууллаа. Энэхүү боть нь Хүннүгийн үеэс эхлэн Түрэг, Уйгур, Кидан, Их Монгол Улс (Юань гүрэн) болон хожмын үеийн түүх, соёл, ялангуяа буддын шашны тархалтыг хамарсан 10 боть цуврал бүтээлийг хэвлэн гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
4f00c9fd7a17402e86696ec1fd59d1a0Олон улсын Монголч эрдэмтдийн зүгээс Монгол Улс эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нээлттэй, гадаад судлаачдад хамгийн таатай орчин бүрдүүлдэг болохыг онцлоод, сүүлийн хоёр арванд хуримтлагдсан шинэ өгөгдөл, олдворуудыг дэлхийн тавцанд гаргахад дээрх төслүүд цаг үеэ олсон чухал алхам болж байгааг онцоллоо.
8d80d0d9445343eaa6f5021196ce17ac

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.