КОП17-ыг зохион байгуулах үндэсний хорооны сүүлийн хуралдаан өнөөдөр боллоо
![]()

Үндэсний хорооны 19-р хуралдаанаар Монгол Улсыг төлөөлөн КОП17-ын хэлэлцээрт оролцох 23 хэлэлцээрийг танилцуулж, хурлын үеэр ажиллах төрийн албан хаагчид, сайн дурын идэвхтнүүд, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний синхрон орчуулагчид, үйлчилгээний жолооч нар зэрэг зохион байгуулалтын баг бүрэлдэхүүний бэлэн байдлыг танилцууллаа.

Үндэсний хорооны зүгээс КОП17-ын бэлтгэл ажлыг хангахад хамтран ажилласан нийт байгууллага, албан хаагчид, сайн дурынханд талархал илэрхийлж, Монгол Улс олон улсын зочид, төлөөлөгчдөө хүлээн авах бэлтгэлээ ханган, КОП17-ыг амжилттай зохион байгуулахад бэлэн болсныг онцоллоо. ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ ИТГЭЛ НАЙДВАРАА

БАДРААЯ #UNCCD #cop17mongolia -------------------



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.