Т.Даваадалайг Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч суллажээ
Хотын орлогч асан Т.Даваадалайг суллажээ. Түүний цагдан хорих хугацаа 7-р сарын 22-нд дуусахаар байсан ч прокурор дахин хугацаа сунгах санал гаргасныг шүүх хэлэлцэн, 30 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг.
Түүнийг өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргээр өнгөрсөн 05-р сарын 22-нд цагдан хорьсон юм.
Мөн төрсөн дүү буюу “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн захирал Т.Мөнхдалайтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг.
Тэд “Шинэ тойрог авто зам” төслийн 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төсөл боловсруулах тендерийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн явцад бусдад хууль бусаар давуу байдал олгох зорилгоор ажлын даалгаврыг өөрчилсөн байдаг.
Харин ийнхүү
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.