АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардлаа
УИХ дахь АН-ын бүлгээс Пүрэв гараг бүрт зохион байгуулдаг Мэдээллийн цаг хэвлэлийн хурал боллоо. Энэ удаа АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардлаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 10 жил МАН засаглахад махны үнэ 357 хувь өссөн байна!
Төсвийн тодотгол бүүхэл, төсвийн төслийг ярьж байхдаа судлаачид төсвийн хязгаарыг давсан төсөв оруулж ирж байгааг шүүмжилж байна. Энэ бол улс төрчид үнийн өсөлт ард иргэдэд ямар дарамт болж байгааг мэдэхгүй байгааг илэрхийлж байна.
Ардын нам засаглаад 10 жил болж байна. Сүүлийн 36 жилийн 75 хувьд МАН засагласан.
2006 онд мах 8000 төгрөг байсан бол өнөөдөр 36600 төгрөг болж 357 хувь өсчээ.Талхны үнэ 1100 байсан бол 2800 болж 161 хувиар өссөн байна!
Төвсийн зарлага 6-7 хувиар өссөн байхад иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар өссөн байна. Монгол Улсад орлого муудаадаагүй. Өнгөрсөн зургаан сарын үзүүлэлтийг авч үзвэл 1,4 их наядын орлого олсон ч зарлага нь түүнээс хоёр дахин их буюу 2,8 их наядаар өссөн байна. Саалийн үнээ саалиа хангалттай өгч байна. Харамсалтай нь манай эрх баригчид сүүг нь хайр найргүй цацаж, гарынхаа салаагаар урсгаж байна!
УИХын гишүүн Г.Очирбат: УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг АН-ын бүлэг шаардаж байна!
Эрх баригчид Хүнсний хувьсгал хөтөлбөрт 1,3 их наяд төгрөг зарцуулсан, үр дүн хаана байна?
-Шинэ хоршоо хөтөлбөрт 841 тэрбум төгрөг зарцуулсан, үр дүн хаана байна?
-Цагаан алт хөтөлбөрт 1,5 их наяд төгрөг зарцуулаад явж байна. Үр дүн нь хаана байна?
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт АН-ын бүх гишүүд гарын үсэг зурсан гэх мэдээлэлтэй байна...
Гэхдээ юун түрүүнд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, төвсийн тодотголоо танилцуулах, иргэдийн орлогыг хамгаалах багц төлөвлөгөөг танилцуулах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.