Гүнжийн хоолойн 500 га талбайн түүвэр хог хаягдлыг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 600 сонсогч нэгдлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд бүх нийтийн их цэвэрлэгээг 5 удаа зохион байгуулж, 1,201 га талбайгаас 2,597 тонн хог хаягдлыг түүж цэвэрлээд байна.
Зуслан, ногоон бүс, Туул, Улиастай, Сэлбэ гол дагуух цэвэрлэгээнд 15,000 гаруй иргэн, сайн дурынхан, тэр дундаа оюутан, залуус хамрагдсан.
Тэгвэл энэ удаа Гүнжийн хоолойн 500 га газрын түүвэр хог хаягдлыг цэвэрлэх ажилд ДХИС-ийн 2026-2027 оны элсэгчид болох 600 сонсогч оролцож, орчны бохирдлыг бууруулж, байгаль орчноо хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Тэд байгалиа хайрлах нь хогоо хогийн саванд хийхээс эхлэхийг онцолж, хариуцлагатай, ухамсартай иргэн байхыг залуустаа уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.