Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) талбайд мандлаа

Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) талбайд мандлаа
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал(COP17) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоноо албан ёсоор эхэллээ. 
 
Нээлтийн үйл ажиллагааны өмнө Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг COP17-ын талбайд мандууллаа. 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөлөл далбаа мандуулах ёслолд оролцож байна.
965d3b5aa14a4060a813e2b32ed46836
 
Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл хуралдахад бэлэн боллоо.
2021 онд Монгол Улс НҮБ-д хүсэлт тавьж, СОР17 хурлыг зохион байгуулах шийдвэр 2022 онд гарсан.
Тэр цагаас хойш одоо хүртэл хүртэл эрдэм мэдлэг, туршлага, хөдөлмөрөөр хувь нэмэр оруулж буй хүн бүрд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.