Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ

Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ

Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ. Өнөөдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл 11 хоногийн турш цөлжилт, газрын доройтол, ган гачиг, тоосжилт, экосистемийн нөхөн сэргээлт, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан олон асуудлыг 197 орны зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо хэлэлцэж буй нь бүх талаараа өндөр ач холбогдолтой юм.

 Дээрх асуудлууд нь зөвхөн байгаль орчны бус хотуудын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт билээ. Тиймээс COP17 хурлын чухал хэсэг “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болно.

Одоогийн байдлаар 110 хотын 270 орчим төлөөлөгчид оролцохоос 50 гаруй төлөөлөл нь хотын удирдлагууд байна. Тус уулзалтаар хотын ойжуулалтын хамтын ажиллагааг эхлүүлэх, бүс нутгийн хамтралыг үүсгэх, Улаанбаатар хот бусад хотуудтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

The 17th Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) has officially convened in Ulaanbaatar. Over the next eleven days, through August 28, delegates from 197 nations are gathering in Ulaanbaatar to address some of the most pressing global challenges of our time, including desertification, land degradation, severe drought, sand and dust storms, ecosystem restoration, water resource stewardship, and climate change, making this gathering highly significant for advancing global cooperation and collective action. Recognizing that environmental sustainability is intrinsically linked to the future of urban resilience, COP17 features a flagship high-level segment: the "Mayors’ Forum," taking place from August 20 to 22. Currently, around 270 delegates from 110 cities are expected to attend, with over 50 of them being municipal leaders. The forum will address and decide upon key issues, including launching urban forestry initiatives, establishing regional partnerships, enhancing Ulaanbaatar’s inter-city cooperation, and finalizing investment agreements.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.