“Моннис” групп Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад оруулжээ
Өнөөдөр “Моннис” групп Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад оруулжээ.
Уг нээлтэнд оролцсон Ерөнхий сайд Н.Учрал:

-Төр өөрөө цэнэглэгч барьж, бизнес хийхгүй. Саад болохгүй. Хувийн хэвшлээ дэмжиж, хүнд суртлын чөдөр тушааг нь чөлөөлсөн.
"Ногоон өртөө" байгуулж буй аж ахуйн нэгжүүдээ газраас эхлээд татварын бодлогоор дэмжинэ. 9-р сардаа багтааж 42 “Ногоон өртөө” ашиглалтад оруулна. Цаашид 500 гаруй "Ногоон өртөө" бий болгож, үндэсний сүлжээ байгуулна.
Энэ бол түлш, эрчим хүчний хараат байдлаа бууруулж, шинэ эдийн засаг руу шилжих Засгийн газрын бодлого юм.
Үндэсний компаниудаа “Ногоон өртөө”-г олноор байгуулахыг уриалж байна.
Хувийн хэвшилтэйгээ гар нийлүүлж, ногоон хөгжил, шинэ эдийн засгийнхаа замыг хамтдаа нээцгээе, гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.