Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-д нийлбэр дүнгээр алтан медль хүртсэн анхны монгол тамирчин боллоо

Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-д нийлбэр дүнгээр алтан медль хүртсэн анхны монгол тамирчин боллоо

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 18-29-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор зургаан тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдрүүдэд залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Баяржаргал суултын төрөлд 180 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 110 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 215 кг-ыг татсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн нь залуучуудын ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болов.

52f4f317793c47729f9e5aa1a31f6067Мөн залуучуудын 66 кг-ын жинд Б.Ууганбат таталтын төрөлд мөнгө, залуучуудын эмэгтэйчүүдийн ангиллын 52 кг-ын жинд Н.Наранзул суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.

967c7cc7262a42708a385359d6795c4c

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З
Зочин 9 цаг, 57 минут
Баяр хүргье!!!гэхдээ жиндээ 2 уулахнаа орсын байна ш дээ.Цаашид хичээгээрэй дээ ккк